Only me, and my thoughts, feelings

WELCOME

Monday, April 19, 2010

Shuleg

Өглөө болгон эртлэн босч
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Оггоргуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно

Орой болгон нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг хайрлах болно

Алтан нарыг мандах тоолонд
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно.

Ухаант хүн та хаа ч явсан
Уулсын оргилыг хүндэтгэн харж бай
Буурал хангайн буян хишгээр
Бат түвшин явах болно.

Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан, даруухан, инээмсэглэн харж бай
Өнөр өтген урт удаан наслахын
Өлзий буян бүрдэх болно.

Надад таалагддаг юм. Зарим нэг үг нь буруу байж магадгүй санагдаж байна. Гэхдээ яахав.

No comments:

Post a Comment